ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөр нээлтээ хийлээ

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-03

Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хурдацтай хөгжлийг даган төлбөр тооцооны системийн дундаж үзүүлэлт жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Энэ нь хүн бүрийг өөрийн бодит нөөц бололцоогоо зөв тооцоолж, санхүүгийн зохистой шийдвэр гаргахад анхаарал хандуулахыг шаардах болсон. Үүнтэй холбогдуулан ХААН Банк санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, залууст урам зориг өгөх “Санхүүгийн манлайлал 2019” хөтөлбөрийг АФА академитай хамтран хэрэгжүүлж, өнөөдөр нээлтээ хийлээ..ХААН Банкнаас сар гаруйн өмнө тус хөтөлбөрийг зарлаж, оролцогчдоо онлайнаар бүртгэсэн бөгөөд 1000 орчим залуус хүсэлтээ ирүүлснээс салбар бүрийн төлөөлөл болсон 30 оролцогч сонгогджээ. Ийнхүү хүсэл тэмүүллээр дүүрэн залуус өөрсдийн төсвийн зарцуулалт болон санхүүгийн мэдлэг, боловсролдоо хөрөнгө оруулалт хийж, 12 долоо хоногийн турш хамтдаа суралцах юм. Хөтөлбөрийн хүрээнд оролцогчдыг санхүүгийн ур чадварын болон хувь хүний хөгжлийн сургалтад хамруулж, багаар ажиллах, туршлага судлах танилцах аялал зэрэг олон сонирхолтой арга хэмжээнд оролцуулна. Харин эцэст нь өөрийгөө дайчилж, бусдыгаа манлайлсан нэг шилдэг оролцогч Хонконгод энэ төрлийн сургалтад хамрагдах эрхийн эзэн болно.