ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Батзориг гишүүн 3.3 тэрбум төгрөгийн авлагатай

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-07

АТГ-аас төрийн өндөр дээд албан тушаалтнуудын 2018 оны Хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргажээ.  УИХ-ын гишүүн Б.Батзоригийн хувьд орлого нь 2017 оныхоос нэмэгдсэн байна. 2017 онд түүний орлого 22.2 сая байсан бол 2018 онд 23.5 болж нэмэгджээ. Харин гэр бүлийнх нь орлого 2017 онд 320.6 сая байсан бол 2018 онд 455.2 болж огцом өсчээ. 

Тэгвэл 2017 4 орон сууцтай “тансаглаж” байсан эрхэм гишүүн 2018 онд ганцхан байртай болсон байна. Мөн 2014 онд Lexus-570, Range Rover маркийн хоёр машинтай байсан тэрбээр сүүлийн 4 жилд ганц ч машингүй болж, “ядуурсан” байна. 

Мөн 2017 онд Б.Батзориг гишүүн 345.9 сая хадгаламжтай байсан бол 2018 онд ганц төгрөг үлдээлгүй шавхсан байна. Гэхдээ тэрбээр 3.3 тэрбум төгрөгийн авлагатай нэгэн юм байна.