ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хуурамч бичиг баримт үйлдэн 2.5 тэрбум төгрөг залилжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-15

Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс энэ сарын 11-ний өдөр хуурамч тамга тэмдэг, бичиг баримтыг ашиглаж бусдыг залилсан бүлэг этгээдүүдийг баривчлан саатуулжээ. Тодруулбал, уг хэргийг гардан гүйцэтгэсэн байж болзошгүй Б.Намуун, Т.Соронзонболд, Б.Энхсаруул, Б.Оюунжаргал, нарыг дайчлан баривчилжээ. Ингэхдээ цагдаагийн байгууллагын алба хаагчид Б.Намууны гэрт прокурорын зөвшөөрөлтэйгөөр нэгжлэг хийж БНХАУ-д захиалгаар хийлгэсэн хуурамч тамга тэмдэг, нотариатын дардас, хуурамч гэрээ хэлцэл зэрэг зээл авахдаа хэрэглэж байсан бүхий л техник хэрэгслийг хураан авсан аж.

Уг этгээдүүд нь ихэвчлэн арилжааны банк болон бан бус санхүүгийн байгууллагын нэр барьж олон удаагийн залилан хийсэн нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байгаа аж. Тэд арилжааны банкуудын тамга тэмдэг, нотариатын тамга, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, ТҮЦ машины болон хорооны лавлагааг хуурамчаар үйлддэг байсан аж. Тэднийг шалгах явцад банк, банк бус санхүүгийн байгууллага, иргэд аж ахуй нэгжээс 44 удаагийн үйлдлээр 2.5 тэрбум төгрөг мөнгө угаах аргаар залилан мэхэлсэн нь тогтоогджээ.