ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Мазаалайг хамгаалахад БНХАУ-аас 660,143 юанийн тоног төхөөрөмж өглөө

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-17

БНХАУ-ын Засгийн газраас тоо толгой нь цөөрч буй мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэхээр шийдвэрлэсэн  байдаг. Энэхүү шийдвэрийг 2017 оны тавлугаар сарын 12-ны өдрийн солилцох захидлыг үндэслэн гаргасан аж. Энэ дагуу Монгол Улсын говийн мазаалайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг 2018 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдөр байгуулсан байдаг.

Тэгвэл төслийн хүрээнд Монголын говийн мазаалайг техникийн туслалцааны хөтөлбөрийн эхний шатны судалгааны ажилд  шаардлагатай тоног төхөөрөмжийг БНХАУ-аас БОАЖЯ-нд хүлээлгэж өгөв. Судалгаанд  шаардлагатай тоног төхөөрөмжид нийтдээ 660 мянга 143 юанийг зарцуулсан аж.  Уг төхөөрөмжийг Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа, Монгол талын судлаач нар ашиглаж мазаалай хамгаалахад хяналт тавьж ажиллах юм.