ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эмээр биш усаар дархлаагаа тэтгэе

O.Admin
2019-04-29

Хаврын улирал дуусах дөхсөн ч ханиад томуу байнга хүрч, дархлаа суларснаас элдвийн өвчинд амархан өртөмтгий болдог зовиур арилаагүй л байна. Шинжлэх ухаанд “хаврын ядаргаа” гэсэн тусдаа шинжлэх ухааны ойлголт байдаггүйг мэргэжлийн эмч нар хэлж байна. Амьд бүхэн урган төлжиж, амьтад ичээнээс гарах энэ цаг үед хүн ч адилхан сэргэх ёстой дархлаа суларч амархан ядарч бас өвчилдөг. Гэтэл бид элдвийн эм тан, витамин, тэр ч байтугай дусал залгуулчихаар зүгээр болчихдог гэсэн муйхар сэтгэхүйгээр эрүүл мэндээ улам бүр л дордуулсаар байх юм. Дуслын шингэн ихээр хийлгэх нь дархлааны эс болон цусан дахь цагаан бөөмийг устгаж байдаг гэдгийг ч тэр бүр мэддэггүй. Энэ нь монголчууд бидний эрүүл мэндийн боловсрол ямар түвшинд байгааг бэлхнээ хэлээд өгч байгаа хамгийн тод томруун жишээ биз. Өвдөх процесс нэг л өглөө босоод ирэхэд болчихдог зүйл биш. Эсвэл хэдэн өдөр дусал хийлгэж, хүчтэй антибиотикоор эмчлэхээр эдгэдэг асуудал ч биш л дээ. Өөрөөр хэлбэл, өвчин тусах процесс нь удаан хугацаанд явдаг бөгөөд эрүүл мэндийн боловсрол дутуугаас мөн хүрээлэн байгаа орчны бохирдол, эмийн замбараагүй хэрэглээ, агаарын бохирдол зэргээс үүдэж хүний биед “чөлөөт радикал” ихэссэнээс өвддөг хэмээн мэргэжлийн эмч нар хэлж байх юм.

Хүний өвчлөлийн шалтгааны 90 хувь нь бие махбод дахь чөлөөт радикалуудаас үүсдэг бөгөөд үүнийг бууруулах талаар ямар нэг арга хэмжээ авахгүй л бол дархлааны эсүүд үхжиж, үрэвсэл үүсгэж хөгшрөлтийг хурдасгадаг байна. Үүнээс гадна таны биед хорт хавдрын эс үүсэх гол үндэс болдог ажээ. Монгол Улсад жилд 6000 хүн хавдар нь эцсийн шатанд орсон хойноо оношлогдож, түүний 4700 нь эмчилгээ авч чадалгүй хорвоог орхидог судалгаа бий. Зөвхөн нэгхэн жилийн тоо шүү. Дэндүү харамсалтай. Тэгвэл хүний биеийн дархлааны эсийг устгаж буй чөлөөт радикалыг тэтгэж байдаг гол зүйл нь өмнө хэлсэнчлэн эмийн буруу хэрэглээ, агаар орчны бохирдол. Нийслэлчүүд өвөл, хавар, намрын улиралд битүү утаан дунд амьдарч, түүгээр амьсгалж байгаа. Мөн хөрсний бохирдол ч нэн аюултай түвшинд хүрчихлээ. Энэ бүхнээсээ болж өвчин туслаа гэхэд ямар ч хамаагүй антибиотик хэрэглэж, бие махбодио аврах бус эсрэгээр нь улам л хордуулдаг болсон. Үүний эсрэг хэрхэн тэмцэх вэ. Эм уухгүйгээр, эсвэл элдвийн үнэтэй витамин хэрэглэхгүйгээр дархлааны эсийг бүтэн болгох, сэргээх зүйл байна уу гэж уншигч та асуух нь мэдээж. Тэгвэл зөвхөн ус уугаад л та өвчлөлөөс сэргийлж, эсийн амьд шинжээ хадгалж, өвдөхгүй байж чадна гэвэл итгэх үү.

Олон жилийн өмнө Эрдэмтэн Шагж гуай эсийн амьд шинжээ хадгалах өвөрмөц биологийн тогтолцоо буюу антиоксидантыг устөрөгчийн атомыг нь ионжуулсан уснаас авч болдог тухай ярьж байлаа. Гэвч хүмүүс үүнийг анхаараагүй. Тиймдээ ч Монгол Улс бүх төрлийн өвчнөөр дэлхий дахинд “толгой цохиж” явна. Шагж  докторын олон жил ярьсан антиоксидантыг 2007 онд Японы эрдэмтэд нээж, өдгөө эмчилгээнд ашиглан, дэлхий дахинд худалдаалж эхэлжээ. Хүний биеийн дархлааны эсийн мембрам нь устөрөгч, хүчилтөрөгч, уураг гэсэн гурван зүйлээс бүрддэг. Нэг нь дутагдаад эхэлвэл эс өвчилж, амьд шинжээ алдаж эхэлдэг гэсэн үг. Хүн амьсгалж байгаа учраас хүчилтөрөгчийг хангалттай авчихна. Уургийг өндөг, өдөр тутмын хүнсний ногоо, витаминаас авах боломжтой. Харин устөрөгчийг уснаас авна. Гэхдээ голын хүйтэн ус, эсвэл дэлгүүрт зарагдаж байгаа савлагаатай уснаас уугаад устөрөгчийг хангалттай авч чаддаг уу. Тэгвэл энэ асуултад мэргэжлийн эмч “үгүй” гэсэн хариулт өглөө. Учир нь хүн өдөрт 2-3 литр ус ууж байж өөрийн биед хэрэгтэй байгаа устөрөгчийн ердөө 20-25 хувийг авдаг аж. Үлдсэн нь шээс болон ялгардаг. Эсвэл өдөрт 765 ширхэг банана, 45 ширхэг байцаа, 516 ширхэг алим, 38 ширхэг лууван, таван ширхэг хулуу  идэж байж хэрэгцээтэй устөрөгчөө олж авдаг ажээ.

Тэгэхээр устөрөгчийн атомыг нь ионжуулсан цэвэр ус 1.5 литрийг ууснаар хэрэгцээт устөрөгчөө авах боломжтой юм байна. Энэ нь усыг шүүх, эрдэсжүүлэх, энергижүүлнэ гэсэн үг огтхон ч биш. Мөн канген устай андууруузай. Ерөөсөө л хүний биед шингэхэд амар болгохын тулд устөрөгчийг нь ялгаж  нэмэх ионоор баяжуулж буй явдал юм. Ингэснээр хүний биед шаардлагатай устөрөгчийн 75-85 хувийг өгдөг ажээ. “Байгалийн антиоксидант” гэж нэрлэдэг энэхүү ионжуулсан усыг өдөр тутамдаа хэрэглэснээр витамин С-гээс гурав дахин илүү хэрэгцээт амин дэмийг авч чадна. Мөн өвчин үүсгэгч чөлөөт радикалуудыг биеэсээ гадагшлуулах, тэмцэх чадвартай болдог. Хаврын ядаргаа гэх онош тодорхойгүй өвчнөөс ангижрахаас гадна тархины ой тогтоолт нэмэгдэх, турах, чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлж болно. Мөн хүн амын дундах нас баралтын тэргүүлэх шалтгаан болж буй тархины цусан хангамжийн дутагдал буюу харвалт өвчнөөс урьдчилан сэргийлэхээс гадна хортой, хоргүй хавдрын эсрэг хамгийн хямд үнээр тэмцэх боломж бүрдэх билээ. Өдөрт ердөө л 1.5 литр ус ууснаар хөгшрөлтийг удаашруулж, таны бие гүнээсээ эхлээд цэвэрлэгдэх боломж бүрдэнэ гээд бод доо. Эдийн засгийн хувьд ч хэмнэлтийг авчрах бөгөөд арьсны нүхэнд нэвтэрч, ариутгахаас гадна арьсанд үүссэн бүх төрлийн бохирдол болон батга нүхжилт, мэс ажилбарын дараах нөхөн сэргээх явцад маш сайнаар нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд тогтоожээ.

Б.Эрхэс