ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Охин эзэнгүй айлын байшинд байжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-01

Хөвсгөл аймгийн Рашаант суманд алга болсон 11  настай Хулан охин эсэн мэнд олджээ. Эх сурвалжийн мэдээлснээр охин эзэнгүй айлын байшинд байсан аж. Тэрбээр дөрөвдүгээр сарын 30-ны өдөр19.00 цагийн үед биеэ засахаар гараад сураггүй болсон бөгөөд сургуулийнхаа дотуур байранд амьдардаг байсан аж.Улмаар орон нутгийн болон цагдаагийн бие бүрэлдэхүүн эрэн хайж байсан юм. Дашрамд мэдээллэхэд, сүүлийн үед бага насны охид сураггүй алга болох нь хэссэн тул эцэг, эхчүүд анхаарал  хяналтаа сайжруулахыг холбогдох байгууллагаас анхааруулсаар байгаа юм.