Монгол орны нийт нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч, байгалийн онц аюултай үзэгдлүүд болж байна. Тиймээс хөдөө орон нутгийн замд халтиргаа үүсэж, автомашинтай зорчих боломжгүй болсон.
Их хэмжээний цас орж, зам даваа хаагдан хальтиргаа гулгаа үүссэн тул УБ-Хэнтий-Сүхбаатар-Дорнод, УБ-Говьсүмбэр- Дорноговь, УБ-Дундговь-Өмнөговь чиглэлийн авто зам, замын байгууламжийг маргааш өглөөний 11:00 хүртэл хааж, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарласан байна. Тиймээс иргэд маргааш болтол орон нутгийг зорихгүй байхыг анхаарууллаа.