ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЕБС-д шинэ систем нэвтрүүллээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-05-25

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва тэргүүтэй албаны хүмүүс ерөнхий боловсролын Лаборатори 23 дугаар сургуулийн нэвтрүүлсэн сургалтын системийн үйл ажиллагаатай танилцлаа.

Дэлхийн мэдээлэл, технологийн дэвшил болсон "Moodle" болон "Koha" системийг тус сургууль программдаа нэвтрүүлж, өнгөрсөн нэг жил туршилт хийсэн нь амжилттай болжээ. "Moodle" систем нь сургалтын чанарыг дээшлүүлж, багш нарын ачааллыг бууруулахад ихээхэн ач холбогдолтой юм. Тухайлбал, уг системийг ерөнхий боловсролын сургуульд нэвтрүүлснээр багш нарын цаастай харилцах ачаалал эрс буурчээ. Хичээлийн сэдэв, шалгалтын материалыг цаасаар бэлдэх, хариуг дүгнэх, дэвтэр засах, дүн шивж оруулах гэх мэтэд ЕБС-ийн багш нар өдрийн ихэнх цагийг зарцуулдаг. Тэгвэл энэхүү системийг нэвтрүүлснээр шалгалтыг цахимаар авч, систем хариу гаргаж багш, сурагч, эцэг эх рүү мэдээллийг илгээж буй аж. Тавин хүүхдээс шалгалт авахад "Moodle" хариуг нэг минутад гаргаж, тухайн сурагчаас гадна эцэг эх рүү хариуг явуулдаг байна. Ингэснээр багш нар заах хичээлээ чанартай бэлтгэж, гарсан үр дүн, хөтөлбөрийг сайжруулахад л цагаа зарцуулж ажиллах болжээ. Түүнчлэн тус системийг ашиглалтад оруулснаар 23 дугаар сургуулийн багш нар ажлын тайлангаа бэлтгэхдээ хугацаа зарах шаардлагагүй, систем хийсэн ажлыг нь хадгалж байдаг тул хэвлэж гаргахад л болох нь. Дэлхийн уран зохиол, шинжлэх ухаан, танин мэдэхүйн номноос авахуулаад сурах бичгүүд гээд 2000 номтой юм байна. Тиймээс "Moodle"-ээр дамжуулан "Koha" системийг мөн заах арга барилдаа нэвтрүүлсэн аж. Дэлхийн номын сан "Koha"-гаар дамжуулан сурагчид нэмэлт байдлаар хичээлээ бататгах боломж бүрдсэн байна. Энэ талаар тус сургуулийн захирал Ц.Цолмонбаатар "Аливаа орны хэлийг гүнзгийрүүлэн судалж буй сурагчид тухайн орны номын санд шууд нэвтэрч, шаардлагатай мэдээллээ авч, хүссэн зохиолоо цахимаар уншиж байна. Тухайлбал, Япон хэл суралцаж буй хүүхдийн Япон улсын Үндэсний номын сан руу цахимаар нэвтэрч байгаа. Цаашид системээ улам сайжруулж, багш нарын ачааллыг бууруулж, сурагчдын сурах боломжийг нэмэгдүүлнэ" гэсэн юм.