ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Гантулгыг чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэж дүгнэлээ

O.Admin
2019-05-26

УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн УИХ-ын 49 дүгээр тогтоол Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн эсэхийг өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж, дөнгөж сая шийдвэрээ гаргажээ. Цэцийн дунд суудлын хуралдаанаар уг тогтоолыг хууль зөрчөөгүй гэж дүгнэсэн байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн өөр ажилд шилжих өөрөө хүсэлт гаргасныг УИХ хүлээн авсан, чөлөөлөх асуудлыг Байнгын хорооны санал дүгнэлтийн олонхийн саналаар чөлөөлнө гэж заажээ. Үүний дагуу УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай 49 дүгээр тогтоол нь Үндсэн хууль зөрчөөгүй байна. Уг тогтоолыг иргэн Д.Ганхуяг Сонгуулийн тухай болон Үндсэн хуулийн зүйл заалтыг зөрчсөн хэмээн цэцэд өргөдөл гаргасны дагуу ийн хэлэлцсэн билээ.