ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүнсэнд зориулж бэлтгээгүй мах байжээ

O.Admin
2019-05-27

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр буюу Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн мах шулах цехэд гарал үүсэл нь тодорхойгүй,  мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малын мах байж болзошгүй, 20 гаран тонн үхрийн мах хадгалж байжээ.

Уг хэргийг тавдугаар сарын 23-ны өдөр дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, цагдаагийн байгууллагатай хамтран илрүүлсэн аж. Харин энэ сарын 27-ны өдөр шинжилгээний хариу  гарчээ. Тодруулбал, тус махнаас долоон дээж авч Улсын Мал Эмнэлгийн Ариун Цэврийн Төв лабораторид шинжлүүлсэн. Улмаар  махны өнгө гүн улаан хүрэн, бага зэргийн нэгширсэн үнэртэй, биелэг байдал зөөлөндүү, гадаргуу дээр дарахад хонхорхой нь тэгшрээгүй байсан аж.

Мөн үхсэн болон өвчтэй малын махыг ялгах шинжилгээгээр хүнсэнд зориулан бэлтгээгүй үхэж, хорогдсон малын мах болохыг тогтоолоо. Иймд тус махыг бусад төрийн байгууллага, хөндлөнгийн гэрчийг байлцуулан устгалд оруулсан бөгөөд ариутгал халдваргүйжүүлэлтийн ажил хийсэн талаар Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс мэдээллээ.  Одоогоор гарал үүслийг нь цагдаагийн байгууллага шалгаж байна. Тус цехэд хариуцаж байгаа болон мах худалдаж авсан гэсэн хоёр иргэн ажиллаж байсан гэнэ. “ТМ Эко хүнс” ХХК  2018 онд хоёр удаа шалгалтаар ороход аль альд нь ажиллаагүй байжээ.