ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амины орон сууцны зээлийг ирэх долоо хоногоос олгоно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-06-03

Өнгөрсөн онд Засгийн газрын эх үүсвэрээр санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам батлагдсан. Уг журмаар гэр хороололд барих амины орон сууцанд найман хувийн хүүтэй зээл олгох юм. Зээлийг банкаар хэрхэн олгох журам ирэх долоо хоногт эцэслэн шийдэгдэнэ гэдгийг Барилга хот байгуулалтын яамнаас мэдэгдэв. Уг зээл хамрагдах нөхцөлд орон сууц нь 60 хүртэлх сая төгрөгийн өртөгтэй, 120 метр квадратаас ихгүй хэмжээтэй байна амины орон сууцтай иргэн багтана. Түүнчлэн амины орон сууц барихаар ипотекийн зээлд хамрагдах иргэн орон сууц барих өртөгийнхөө 30 хувийг урьдчилж төлөх юм.