ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

И-Март дэлгүүрт гарсан галыг унтрааж, утаажилтыг бууруулах ажлыг хийж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-07

Нийслэлийн Онцгой байдлын газарт өнөөдөр 12:30 цагт Сансарт байрлах И Март худалдааны төвд гал гарлаа гэсэн дуудлага ирсэн аж. Дуудлагаар НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 20 гаруй алба хаагч ажиллаж байна.

Гарсан галыг унтраасан бөгөөд утаажилт ихтэй байгаа учраас утаажилтыг саармагжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын газраас мэдээлж байна. Одоогоор дэлгүүрийн гал бүрэн унтарч дуусаагүй бөгөөд, утаа гарсаар байгаа юм. 

Дэлгүүрт байсан бүх хүнийг гаргасан бөгөөд гарааш дотор байсан машиныг ч гаргаж байна. Урьдчилсан байдлаар цахилгаанаас болж гал гарсан гэж үзэж байгаа ажээ.