ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төмөр замын ажилтан 23 кг дэрвэгэр, жиргэрүү хилээр гаргахыг завджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-06-10

Энэ сарын 10-ны өдөр Замын-Үүд дэх Өргөн төмөр зам дахь гаалийн хяналтын бүсэд өчигдөр Улаанбаатар-Эрээн чиглэлийн суудлын галт тэрэгний үйлчлэгч ажилтай Б нь 23 кг дэрвэгэр, жиргэрүү гэх хатааан ургамлыг нууж, хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж оролджээ. 

Тэрбээр өөрийн хариуцан ажиллаж байгаа галт тэрэгний боодолтой бохир цагаан хэрэглэл дунд, ажлын өрөөний сандлын доор, галт тэрэгний зорчигчийн ус буцалгагчийн цаад хана зэрэгт 22 боодол, 23 кг дэрвэгэр, жиргэрүү гэх хатаасан ургамлыг нуусан байна. Энэхүү ургамлыг их хэмжээгээр хилээр гаргахыг өнгөрөгч оны нэгдүгээр сарын 01-нээс 2022 оны нэгдүгээр сарын 01 хүртэл таван жилийн хугацаанд хориглоод байгаа юм. 

Дэрэвгэр жиргэрүү нь ургамлыг эмийн түүхий эд болгон ашигладаг аж. Ингэж ашиглах явцдаа тухайн газар нутгийн хөрсний хуурайшилт үүсгэж, хөрсний шинж чанарт сөрөг нөлөө үзүүлэх улмаар газрын доройтол, цөлжилт нэмэгдэхэд тодорхой хэмжээгээр нөлөөлөх магадлалтай байдаг аж.