ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энэ онд хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан найман хэрэг бүртгэгджээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-10

Гаалийн ерөнхий газар 2018 онд хар тамхи мансууруулах төрлийн бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан нийтдээ 18 үйлдлийг илрүүлжээ. Харин энэ оны эхний таван сарын байдлаар хар тамхитай холбоотой найман зөрчлийг илрүүлсэн байна.

2010-2018 онд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 98 хувь нь Монгол Улсын, хоёр хувь нь гадаад улсын буюу Филиппин, Нидерланд улсын харьяат нар байжээ.

Илгээгч улс орноор нь төрөлжүүлж үзвэл БНХАУ, Нидерланд, АНУ, Малайз, Хонг Конг, Их Британи, ОХУ, ХБНГУ зэрэг улсаас авто зам, агаарын зорчигчоор болон шуудан илгээмжээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан тохиолдлууд бүртгэгдсэн байна. Тухайлбал, Филиппин улсын иргэн эмэгтэй Монгол Улсын хилээр орж ирээд удалгүй буцдаг нь ажиглагджээ. Түүнийг хэд хэдэн удаагийн үйлдлийн явцад ажиглаж, улмаар саатуулан шалгалт явуулахад цүнхнийхээ ар талын хананд геройн нууж хилээр нэвтрүүлдэг байсан нь тодорхой болсон бөгөөд одоо 10 жилийн хорих ял шийтгүүлэн ялаа эдэлж байгаа аж.  

Хамгийн сүүлийн байдлаар гэхэд Замын-Үүд дэх Автозамын шалган нэвтрүүлэх боомтын суудлын автомашины гаалийн хяналтын бүсэд Монгол Улсын иргэн А энэ сарын 2-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос Замын-Үүд рүү зорчихдоо нэг кг орчим тайвшруулах болон сэргээх үйлчилгээтэй бодисыг улсын хилээр нэвтрүүлэх гэж байсныг гаалийн байгууллага илрүүлэн шалгаж байгаагаа мэдээллээ. Гаалийн Ерөнхий газраас гаргасан мэдээллээр 2017 онд энэ төрлийн гэмт хэрэг хамгийн их бүртгэгдсэн байна.