ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

СЭМҮТ-ийн гадна тохижилттой танилцжээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-06-12

Зургадугаар сарын 08-ны өдөр буюу бямба гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”-ийн гадна талбайн тохижилтоор авто зам тавьж байгаа ажлын явцтай танилцан, цаашид хэрхэн ажиллах талаар үүрэг чиглэл өглөө. 

Энэ үеэр гадна талбайн тохижилтын ажлын авто замын зураг төсөв зохиосон “Эм Эн Эс Жи” ХХК, “Эсгий гүрэн” ХХК, гүйцэтгэгч байгууллага “Пи Си Эф” ХХК, ашиглах байгууллага болох  СЭМҮТ-ийн удирдлагын гишүүд байлцав.

Энэ ажлаар СЭМҮТөв рүү орох автозам, явган хүний зам, дотор талд явах автозам, автомашины зогсоол, гэрэлтүүлгийн ажил хийгдэх юм. Ногоон байгууламжийн ажил дээрх төслөөр хийгдэхгүй учраас цаашид ногоон байгууламжаа бий болгох үүргийг СЭМҮТ-ийн хамт олон өөрсдийн хүч хөдөлмөрөөр хийхээр болж байна.

Ирэх арваннэгдүгээр сарын 28-29-д Сэтгэцийн эрүүл мэндийн алба үүсч байгуулагдсны түүхт 90 жилийн ой болох аж. Тэгвэл түүхэн ойг угтаж, СЭМҮТ-ийн гадна тохижилтыг хийлгэж байгаад байгууллагын хамт олон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныханд баярлаж байгаагаа илэрхийлжээ.