ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрчээ

O.Admin
2019-06-12

Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын хоёр тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ДОХ-ын халдвар авсан  иргэний тоо 272 болсныг мэдээлэв.

Халдварт өвчнөөр өвчлөгсдийн мэдээллийг авч үзвэл 2019 оны эхний тавдугаар сард 18.9 мянган хүн өвчилжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар нэмэгдсэн дүн бөгөөд салхин цэцгээр 45.7, цусан суулгаар 21.8, гонококкт халдвараар 9.3, сүрьеэгээр өвчлөгч 2.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин тэмбүүгээр өвчлөгч 245, трихомониазаар өвчлөгч 99 хүн шинээр өвчилсөн бөгөөд өмнөх оны мөн үеэс бага зэрэг буурчээ.