ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЭЕШ-ын материалыг орон даяар дэвшилтэд  технологиор шууд засна

O.Admin
2019-06-16

Нийслэлийн 23 дугаар сургуульд өнөөдөр Монголын түүхийн хичээлийн шалгалтын дүнг дэвшилтэт технологи ашиглан засаж, танилцууллаа.  2018 онд Дархан-уул, Ховд аймагт шууд засалтын шилэн технологийг туршиж үзэж байсан. Харин энэ жил орон даяар тус технологийг ашиглан нэг цагийн дотор шалгуулагчийн анхны оноог гаргах аж.

Энэхүү  технологийг нэвтрүүлснээр хөдөө орон нутгийн шалгуулагчид дүнгээ сонсох гэж 14 хоногийн дараа дахин ирэх шаардлагагүй болж, зардал мөнгө хэмнэж, дүнгийн будлиан гарахгүй юм. Мөн шалгуулагчид ЭЕШ-д ирэхэд ширээн дээр нь харандаа, үзүүрлэгч, баллуур бэлдсэн байх учраас бичиж тэмдэглэх зүйлгүй ирэх хэрэгтэй юм байна. Хэрвээ өөр харандаагаар бөглөсөн тохиолдолд төхөөрөмжид уншихгүй байх аюултай ажээ.

А.Баяржаргал