ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүссэнээрээ гоёмоор байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-06-19

Хөгтэй хөөртэй зуны дэлгэр цаг хаяа дэрлэж, хэн хэнгүй сэтгэл тэнэгэр,  тааваараа алхах сайхан мөч иржээ. Модод зүйл бүрээр ногоорч,  өнгө өнгийн цэцэгс газраа тэлэн ургасаар.  Үдшийн бүрий болтол найз нөхөд,  гэр бүлээрэй салхилах олны хөдөлгөөн Улаанбаатар хотын өнгийг улам чимэх аж.  Харц булаам охид, бүсгүйчүүд сайхан биеэ гайхуулан, хээнцэр хувцас,  ганган даашинзаа дэрвүүлэх нь бүр ч жавхаатай. 

Гэхдээ зарим залуус бүсгүйчүүдийн хагас нүцгэн байдлыг элдэвлэж, “ёозгүй” зан гаргах юм. Сайхан  биеэ гайхуулж нимгэн, хөнгөн хувцаслахыг манайхан “гаж донтон” шиг сонирхож нэг харна,  айлгүй, хөнгөмсөг гэж ярих нь ч байна. Өдөр өдрөөр соёлжиж буй ардчилсан нийгэмтэй, иргэд  нь эрх чөлөөтэй улсад юу дуртайгаа өмсөх нь тухайн хүний дур хойно хүссэнээ л өмсөг л дээ. Сайхны өмнө харц буруугүй гэдэг дээ

Ингээд ч зогсохгүй бороо орсны дараа шавхайтай усаар цацаж даажигнахыг нь яана. Гадны соёлтой орны залуус охид бүсгүйчүүд рүү санаатай болон санамсаргүй борооны ус, шавхай цацах нь битгий хэл, ийм үед хүрэх газарт  нь дөхүүлээд өгдөг эелдэг зантай. Тэд эмэгтэй хүний үнэ цэнийг ухамсарлаж буйн нэг жишээ шүү дээ. Харин манайхны зарим нь санамсаргүй ус цацчихаад юу ч болоогүй юм шиг  өнгөрөөд  явчихна. Санаатай даажигнадаг залууст юу ч гэж хэлэх вэ. Нөгөө эмэгтэй ямар хэцүү байдалтай үлдсэнийг тоох сөхөөгүй инээлдээд  өнгөрнө. Гэхдээ зарим тохиолдолд  буугаад уучлалт гуйх ч байна. Дөхүүлээд өгдөггүй юм аа гэхэд, доог тохуу хийхгүй, эерэг хандлагыг нийгэмд түгээгээрэй залуус аа.