ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилгын ажил эхэллээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-06-19

Барилга, хот байгуулалтын яам БНХАУ-ын Засгийн газраас  Монгол Улсын Засгийн газарт олгох тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих” төслийг эхлүүлсэн билээ. Тэгвэл шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэл лаг өтгөрүүлэх, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг суурилуулж байгаа бөгөөд энэ онд лагийг үнэргүйжүүл дуусгахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ. 

Шинэ цэвэрлэх байгууламжийн шавийг энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдөр тавьсан. Төслийн гүйцэтгэгчээр “Чайна тисижу сивил инженеринг групп” болон “Бээжин констракшн инженеринг групп” консорциум ажиллаж байгаа бөгөөд үндсэн барилга, байгууламжуудыг 35.5 сарын дотор барьж дуусгахаар төлөвлөжээ.

Шинэ цэвэрлэх байгууламжийг  биопрудын зориулалтаар ашиглаж байсан 40 га талбайд барих бөгөөд нийт талбайн 24.7 га-д буюу 61 хувьд нь төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай барилгыг барих аж. Мөн шаардлагатай авто болон явган хүний зам,  ногоон байгууламжийг даврах шийдэж өгөх юм байна. ТЭЗҮ-д тусгаснаар хоногт 250 мянган м3 бохир усыг цэвэрлэх хүчин чадалтай бөгөөд гурван үе шаттай цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх боломжтой ажээ. Түүнээс гадна, лаг боловсруулан биохий гарган авах замаахр эрчим хүч болон дулаан үйлдвэрлэж, үйлдвэрийн нийт цахилгааны хэрэгцээний 53 хувийг хангахаар тооцжээ. 

Төслийн газар шорооны ажил тун удахгүй эхлэх бөгөөд одоогоор зураг төслийг нарийвчлан хийж байгаа аж. Төсөл эхэлснээс хойш гурван жил орчмын дараа түлхүүр хүлээлгэж өгөх хатуу гэрээтэй аж.