ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсан 377 тонн түүхий нүүрсийг буцаажээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-03

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд энэ оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотод авто тээврийн шалган нэвтрүүлэх гурван товчоо болон хяналтын дөрвөн цэгт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэж байгаа билээ. 

Шалгалт эхэлснээс хойш 13 тээврийн хэрэгсэлээр 377 тонн түүхий нүүрс Агаарын чанарыг сайжруулах бүс рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсаныг илрүүлэн буцаах арга хэмжээ авчээ.

Мөн Өмнөговь аймгийн "Эрдэнэс Таван толгой" ХК-аас Төв аймгийн Баянчандмань сум руу "Лел метал" ХХК-наас 10 тээврийн хэрэгсэлээр 331.5 тн нүүрс тээвэрлэсэн, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэх явцад хяналт тавьж ажилласан аж. 
 

Өлзийт дэх автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2073 тээврийн хэрэгслээр 103 мянган тонн “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох угаасан нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энержи ресурс” ХХК-иас Улаанбаатар хотруу тээвэрлэснийг шалгаж нэвтрүүлжээ.