“Power expo & Festival XII” наадам болно

O.Admin
2024-04-26

Хоббины хамгийн том наадам “POWER EXPO & FESTIVAL XII” 2024 тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Авто худалдааны цогцолбор төв, POWER LAND талбайд их хотын урбан спорт, шинэ үеийн залуусын хобби, сонирхлыг нэгтгэн хотын соёлыг түгээх зорилготой энэ наадам 12 дахь жилдээ болох гэж буй нь энэ юм.

Энэ удаад наадмын үйл ажиллагааг Олон Улсын түвшинд гаргах зорилтыг дэвшүүлэн БНХАУ-ын Автомашин, мотоциклийн холбооны удирдлагын баг болон China Drift Championship тэмцээний муж мужийн шилдэг тамирчид инженер механикийн багын хамтаар анх удаа Монгол Улсад автомашин техниктэйгээ “POWER EXPO & FESTIVAL XII” наадамд оролцохоор зорин ирэхээс гадна Япон улсын D1 GP ангиллын мэргэжлийн шилдэг тамирчид ирж буй бөгөөд гурван улсын дрифтийн баг тамирчдын гал гарсан тулааныг үзүүлэхээр бидний баг хамт олон бэлтгэн ажиллаж байна.

Мөн Монгол Улсад анх удаа POWER Mini GP буюу мото тойрог замын уралдаан, зохиомол бартаат эндуро кроссын тэмцээн, стрийт мото ур чадварын тэмцээнүүдийг тус тус зохион байгуулахаар бэлдэж байна.

EXTREME,  EXPO, ENTERTAINMENT цар хүрээг хамран зохион байгуулагдах тус наадамд:

EXTREME – Урбан төрлийн бүх спорт тэмцээн, авто мото шоу үзүүлбэрүүд

  • Дрифтийн тэмцээн (MDS – Мэргэжлийн, SDS – Сонирхогчид, International battle)
  • Moto enduro тэмцээн (зохиомол бартаат, EV moto, Enduro cross)
  • POWER mini GP (Мото тойрог замын уралдаан)
  • Street moto challenge (bike, cruiser, retro, street moto)
  • Moto showcase (мото үзүүлбэрүүд, customs)
  • Karting уралдаан
  • RC тэмцээн (радио удирдлагат машин, нисэх загвар)
  • Skate board, scooter showcase
  • 4×4 wheelie тэмцээн
  • 3×3 сагсан бөмбөгийн тэмцээн
  • Power fit zone (гар барилдаан, хүнд өргөлт, гм)
  • Автобус ур чадварын үзүүлбэр (нийтийн тээвэр)

EXPO – Бүх төрлийн техник технологи, бараа, бүтээгдэхүүн, үйлдвэрлэл үйлчилгээний нэгдсэн үзэсгэлэн

  • Cool cars show
  • Customs car contest (VIP TUNING)
  • Spare parts
  • Power tools
  • Camping RV аяллын автомашин, тоноглол хэрэгсэл
  • Truck, Heavy equipment
  •  Auto Dealer
  • Street graffiti art
  • Street foods

ENTERTAINMENT – Хөгжмийн хэмнэл, авто мото үзүүлбэрүүд, өнгө гэрэл, хөгжмийн хослол

  • VIP Member club lounge
  • EV Forum
  • Street culture Forum
  • Street dance zone
  • Friday – EDM party
  • Saturday – Halftime show, Fireworks show
  • Sunday – Laser & Light, Fireworks хаалтын шоу, тоглолт гэсэн цар хүрээг хамран  зохион байгуулагдана.

Хэзээ: 2024 оны тавдугаар сарын 10-12-нд

Хаана: Авто худалдааны цогцолбор төв, POWER LAND талбайд /22-ын товчоо/

Наадмын хамтран зохион байгуулагч:

  • Соёлын яам
  • Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
  • Нийслэлийн Соёл, Урлагийн газар
  • Нийслэлийн Аялал, Жуулчлалын газар
  • Олон Улсын Худалдаа Логистикийн төв
  • POWER KING ХХК
  • Монголын Мэргэжлийн Спорт Автомашины Холбоо ТББ
  • Гэгээн Үйлс Төв НҮТББ

Холбоо барих: 88886892, 91111170, 96948884

Цахим тасалбарыг:  http://www.shoppy.mn, www.ticket.mn

Facebook: https://www.facebook.com/powerexpofest

https://www.facebook.com/vipclubmongolia

Ерөнхий зохион байгуулагч: VIP AUTO CLUB