ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Наадмын өнөөдрийн хөтөлбөр

Б.ГАНЗОРИГ
2019-07-12

Баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг хүргэе.


 ДОЛДУГААР САРЫН 12. БААСАН ГАРИГ

  • 07.00-10.30 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт
  • 07.00-12.00 Үндэсний сурын хасаа харвааны дунд өрөг Сурын талбайд
  • 08.00-11.00 Шагайн харвааны хагас шигшээ тоглолт Шагайн асарт
  • 09.00-11.00 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 10.00-11.00 Өсвөрийн бөхийн барилдааны гурвын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 09.00-17.00 “Хөхүүрийн айраг” наадам Хүй долоон худагт
  • 10.30-12.30 Дааганы уралдаан Хүй долоон худагт
  • 11.20-12.40 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 11.20-12.40 Өсвөрийн бөхийн барилдааны дөрвийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 11.00-14.00 Шагайн харвааны үзүүр, түрүүний тоглолт Шагайн асарт
  • 12.00-14.00 Үндэсний сурын хасаа харвааны адаг өрөг Сурын талбайд
  • 14.00-15.30 Шагайн харвааны шөвгийн 8-д үлдсэн баг, харваачдад шагнал гардуулах Шагайн асарт
  • 14.00-14.30 Үндэсний сурын түрүү тодруулах шилдэг 16 харваачийн шигшээ харваа Сурын талбайд
  • 14.30-15.10 Хүчит бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 15.10-15.30 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний сур, шагайн харваанд түрүүлсэн Төв цэнгэлдэх хүрээлэнд харваачдад шагнал гардуулна. Улсын цолны болзол хангасан сурын харваачдад цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна.
  • 15.30-16.20 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 15.20-16.00 Өсвөрийн бөхийн барилдааны тавын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 16.00-16.40 Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 16.20-16.40 Өсвөрийн бөхийн барилдааны зургаагийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 16.40-17.20 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 17.30-17.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын начин”, “Улсын харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 17.40-18.40 Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 18.30-19.00 Өсвөрийн бөхийн барилдааны долоогийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 19.00-19.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Улсын заан” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 19.20-19.50 Хүчит бөхийн барилдааны есийн даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 19.50-20.00 Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 20.00 Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хаана. Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 20.10 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Монгол Улсын төрийн тугийг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд

ДОЛДУГААР САРЫН 13. БЯМБА ГАРИГ

  • 07.00-09.30 Эрлийз дээд насны морьдын уралдаан Хүй долоон худагт
  • 09.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан
  • 10.30-12.30 Эрлийз дунд насны морьдын уралдаан
  • 13.00-13.10 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.
  • 13.10-13.30 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/
  • 13.30-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
  • 13.30-15.30 Эрлийз бага насны морьдын уралдаан
  • 14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.
  • 14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
  • 15.20-15.30 Урлагийн тоглолт
  • 15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа
  • 16.30-16.40 Урлагийн тоглолт
  • 16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
  • 17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.
  • 17.30-18.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
  • 18.00-18.30 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
  • 18.30-.18.50 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.
  • 18.50-19.00 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг Уяачдын наадмыг хаана.

ТУЛГАР ТӨРИЙН 2228, ИХ МОНГОЛ УЛСЫН 813, АРДЫН ХУВЬСГАЛЫН 98 ЖИЛИЙН ОЙ,
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН СОЁЛ УРЛАГИЙН ҮЗВЭР, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨТӨЛБӨР 

 Долдугаар сарын 12-нд

  • 07.50-08.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт
  • 08.30-09.00 Шүхрийн спортын буултын үзүүлбэр
  • 10.00-16.00 “Уяачдын наадам”, “Соёлын наадам” / тусгай хөтөлбөрөөр/

Долдугаар сарын 13-нд

  • 10.00-19.00 “Уяачдын наадам”, “Соёлын наадам” / тусгай хөтөлбөрөөр/

Жанжин Д.Сүхбаатарын талбай

07 дугаар сарын 12-нд

  • 21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн

Соёлын төв өргөө

Долдугаар сарын 13-нд

  • 19.00 “Best of classics pop opera live concert ”

Үндэсний урлагийн их театр

Долдугаар сарын 11-15 –нд

  • 18.00 “Дэлхийд гайхагдсан Монгол үндэсний урлаг” тоглолт

Түмэн эх чуулга

Долдугаар сарын 10-15 –нд

  • 16.00, 18.00 “Язгуур урлагийн дээжис” тоглолт

Нийслэлийн Улаанбаатар чуулга

Долдугаар сарын 11-15 –нд

  • 18.00 “Colors of Mongolia” тоглолт

Сөүлийн гудамж

Долдугаар сарын 13-нд

  • 18.00 “Наадам Улаанбаатар-Сөүл” фестиваль

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

Долдугаар сарын 10-15-нд

  • 10.00-18.00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн

Монголын уран зургийн галерей

Долдугаар сарын 10-15 –нд

  • 11.00 “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн

Монголын үндэсний музей

Долдугаар сарын 10-15 –нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгөөр үзэсгэлэн гаргана

Богд хааны ордон музей

Долдугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Даншигийн цуваа” үзэсгэлэн гаргаж язгуур урлагийн тоглолт тоглоно.

Чойжин ламын сүм музей

Долдугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Үлэг гүрвэлийн төв музей

Долдугаар сарын 10-15–нд 

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Дээлтэй Дино” хөтөлбөр. Дээл өмссөн үзэгчдэд тасалбарын хямдрал, гэр бүлээрээ ирсэн үзэгчдэд “Гэр бүлийн багц”-ын хямдрал үзүүлнэ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Долдугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.Уран зургийн худалдаа гарна.

Долдугаар сарын  08-13-нд

  • 09.00-18.00 Унгар Монголын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

Уран зургийн галерей

Долдугаар сарын 08-14–нд

  • 09.00-18.00 Наадамтай холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн
  • 09.00-18.00 Уран зургийн галерейн алтан сан хөмрөгөөс “Монголын сайхан орон” үзэсгэлэн

Долдугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Монголын уран зургийн сан хөмрөгийн үзэсгэлэнгээр үйлчилнэ.

Улаанбаатар хотын музей

Долдугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Монгол цэргийн музей

Долдугаар сарын 14, 15–нд

  • 09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Театрын музей

Долдугаар сарын 10-12–нд

  • 09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.