ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Хурц нарыг шүүх хурал хаалттай үргэлжилж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-23

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж, шүүхээс 20-25 жилийн ял аваад буй Эрдэнэт хотын иргэд болох Т.Содномдаржаа, Б.Чимгээ нарыг хууль бусаар эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэн ял тулгасан хэрэгт Тагнуулын Ерөнхий газрын экс дарга Б.Хурц болон Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнийг буруутган шалгаж буй. Улмаар эдгээр есөн хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр Төв аймгийн шүүхэд болж байна.

Өнөөдрийн шүүх хуралд хохирогчоор С.Зориг агсны гэргий Б.Булган, тус хэрэгт сэжиглэгдэн хоригдож буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар оролцож байгаа юм. Мөн Б.Хурц, Г.Эрдэнэбат нарын есөн хүнээс гадна тэднийг өмгөөлж буй 17 өмгөөлөгч оролцож байгаа билээ. Мөн шүүх хурал хаалттай болж байна.

Сэжигтнүүдийн өмгөөлөгч нарын зүгээс “Энэ хэрэг хэрэгсэхгүй болох ёстой. Эрүүдэн шүүсэн хүмүүс нь Б.Хурц нар биш хамт хоригдож байсан ялтан Ц.Амгаланбаатар шүү дээ” хэмээн байр сууриа илэрхийлж байгаа аж. Хэрвээ шүүх тэднийг гэм буруутай гэж үзвэл зургаан сараас гурван жил хүртэл хорих, эсвэл торгох заалттай юм байна.