ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гадаадын тагнуул болон хамжсан иргэдэд 13 жилийн хорих ял оноолоо

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-07-24

Тагнуулын ерөнхий газар өнгөрөгч оны аравдугаар сарын 02-нд гүйцэтгэх ажиллагаа явуулан Тайваний тагнуул болох нэг иргэн болон түүнтэй хамтран ажиллаж байсан манай улсын иргэдийн “Голомт” хотхоны С блокоос баривчилж байсныг уншигч та санаж буй биз. Тэгвэл эдгээр иргэдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эдгээр иргэдийн хэргийг шилжүүлсэн байгаа юм. Улмаар, шүүхээс энэ сарын 18-ны өдөр хэргийг нь хянан хэлэлцэж, гадаадын иргэн В-г Эрүүгийн хуулийн 19.10 буюу “Тагнуул хийх”, Монгол Улсын иргэн А, М нарыг Эрүүгийн хуулийн 19.4.2 буюу “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хамтран ажиллах”, 19.12.2 “Төрийн нууц задруулах”, мөн 17.4.2 дахь хэсэгт заасны дагуу “албан тушаалаа ашиглаж, эд хөрөнгө завших” гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсон байна.

Гэсэн ч эдгээр иргэдийн өмгөөлөгч нарын зүгээс учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргасан учраас шүүх хурлыг түр завсарлуулаад байлаа. Тэгвэл, энэ сарын 22-нд дээрх этгээдүүдэд холбогдох шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, гадаадын иргэн "В"-д 13 жилийн хорих ял, Монгол Улсын иргэн "А"-д 13 жил гурван сарын хорих ял, Монгол Улсын иргэн "М"-д 13 жилийн хорих ял тус тус оногдуулж, ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.