ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Хурц нарыг шүүх хурал дөрөв дэх өдрөө үргэлжилж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-08-15

ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын 9 хүнд холбогдох шүүх хурал өнөөдөр 4 дэх өдрөө үргэлжилж байна. Тэднийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж ял сонссон Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүж хэрэг тулгасан хэмээн буруутган шүүж байна. 

Өчигдөр орой шүүх 22:00 цагийн орчимд завсарласан. Учир нь  оройн 21.00 цагийн үед жагсагчид эмх замбараагүй байдал үүсгэж бие биерүүгээ гурил цацсан юм. Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хамгаалахаар ирсэн төлөөлөл, Б.Хурц нарыг хамгаалахаар ирсэн төлөөлөлтэй муудалцаж, нэгэн рүүгээ гурил цацаж, эмх замбараагүй байдал үүсгээд амжсан. Тиймээс цагдаагийн байгууллагаас шүүх бүрэлдэхүүнийг ч мөн хамгаалалтад авснаар хурал завсарласан билээ.