ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Алжаал тайлах нэрийн дор биеэ үнэлж байсныг илрүүлжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-08-21

 

Алжаал тайлах нэрийдлээр биеэ үнэлэх асуудал гарсаар байгаа аж. Тодруулбал,өчигдөр  Эрүүгийн цагдаагийн албаны зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид БЗД-ийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах обьектод хууль бус үйл ажиллагаа явуулж байсныг илрүүлж, таслан зогсоожээ. Тус газарт мөрийтэй тоглоом болон массаж, алжаал тайлах үйлчилгээ нэрийдлээр биеэ үнэлж байсан этгээдүүдийг илрүүлсэн байна. Одоогоор биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийн нас болон бусад мэдээллийг тогтоогоогүй байгаа бөгөөд шалгалтын ажиллагаа явагдаж байгааг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.