ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Энэ сарын 14, 15-нд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөг болно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-09-10

Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод 2019 оны тавдугаар сарын 15-наас түүхий нүүрс оруулахгүй, хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж хэрэгжиж эхэлсэн. Үүний дагуу сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэл, түгээлт, борлуулалт, тээвэрлэлт, нөөцлөлтийн ажил эрчимтэй хийгдэж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас санаачлан энэ сарын 14, 15-ны өдрүүдэд “Цэвэр агаартай өдөр” өдөрлөгийг Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар болжээ. Уг өдөрлөгөөр гэрийн дулаалга, зуухны халаалт болон сайжруулсан шахмал түлшний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэнэ. Мөн иргэдийн дунд уралдаан тэмцээн зохион байгуулахаас гадна эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжтой аж. Түүнчлэн энэ өдөр “Автомашингүй өдөр” болох юм.