ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Саянцэцэг Монгол Улсын Соёлын элч боллоо

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-09-11

ГХ-ны сайд Д.Цогтбаатар С.Саянцэцэгт Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулан өглөө. Тэрбээр Монгол Улсаа хилийн чанадад сурталчлах, соёл урлаг түүхийн хоёр талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажиллах юм. Мөн төгөлдөр хуурын олон улсын тэмцээний шүүгч С.Саянцэцэг Москва, Софи, Мексик, Мадрид зэрэг томоохон дуурийн театруудаас гадна сонгодог урлагийнхны дэлхийн тавцан болсон алдарт Карнеги Холлд уран бүтээлээ эгшиглүүлсэн анхны монгол уран бүтээлч билээ