ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төв аймгийн замд зам тээврийн ноцтой осол гарчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-09-11

Төв аймгийн замд өнөөдөр зам тээврийн ноцтой осол гарлаа. Тодруулбал, гурван том оврын автомашин мөргөлдсөн ноцтой осол гарч, дөрвөн хүн гэмтэж, хоёр нь хүндээр гэмтжээ. Хүнд гэмтэл авсан хоёр хүнийг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргүүлсэн байна.

Ослын газар яг одоо Тээврийн цагдаагийн албаныхан ажиллаж байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлтээр зогсож байсан хоёр тээврийн хэрэгслийн араас нэг том машин хурдтайгаар орж ирсэн аж. Уг автомашины тоормоз нь ажиллагаагүй болсон байж болзошгүй гэдэг дүгнэлт гарсан бөгөөд хэргийн газарт үзлэг, шалгалт үргэлжилж байгаа аж.