ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сэтгэцэд нөлөөлөх ургамал тээвэрлэжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-09-27

Энэ сарын 25-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн Гүнтийн даваанд байрлах хяналтын цэгээр Honda Insite маркын авто машинаар иргэн М.Э, С.У нар 2 кг орчим мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэн явсныг илрүүлэн шалгаж, эрүүгийн хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллалаа.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг эхчүүд хүүхэддээ байнгын хяналт тавин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.