ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цахилгааны тарифыг тэглэхэд 23 тэрбум төгрөг зарцуулна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-10-15

Түүхий нүүрсийг хориглох Засгийн газрын шийдвэр 19 сарын өмнө буюу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарсан. 

Үүнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, мод, модон материалыг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гараад байна. Мөн цахилгааны шөнийн тарифыг тэглэхээр 2019 оны төсөвт 10 тэрбум төгрөгийг суулгаж байгаа аж. Цаашид  цахилгааны хэрэглээ нэмэгдэх тооцооллоор  23 тэрбум шаардлагатай байгаа аж. 

Түүнчлэн өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа 290 нам даралтын уурын зууханд шүүлтүүр тавьсан нь утааг бууруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлж байгааг албаныхан хэлж байна.