ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Визийн хугацааг хэтрүүлсэн хөлбөмбөгийн тамирчдыг албадан гаргажээ

O.Admin
2019-10-15

Нигериа Улсын хөлбөмбөгийн тамирчин Мошод Афолаби, Они Степен Олалекан нарыг Гадаадын иргэн, харьяатын газрын даргын тушаалаар Монгол Улсаас албадан гаргажээ. Тодруулбал, Визийн хугацаагаа хэтрүүлсэн Мошод Афолабиг энэ сарын 11-ний өдөр Монгол Улсаас албадан гаргасан бол Они Степен Олалеканыг энэ сарын 26-нд албадан гаргаж, эх оронд нь буцаахаар боллоо.

Нигериа Улсын хөлбөмбөгийн тамирчид болох Мошод Афолаби, Они Степен Олалекан нар нь Монгол Улсаас Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суугаа Элчин сайдын яамнаас авсан 30 хоногтой жуулчин ангиллын визээр 2018 оны тавдугаар сард орж ирсэн хэдий ч буцах зардлын мөнгөгүй гэсэн шалтгаанаар визийнхээ хугацааг хэтрүүлэн жил гаруй Монгол Улсад амьдарсан байсан аж.

Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37.1.12 буюу түр ирэгч визийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлийн дагуу иргэн тус бүрт хоёр сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, Монгол Улсад гурван жилийн хугацаанд дахин оруулахгүй байхаар хугацаа тогтоон албадан гаргасан байна.