ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Автобус тоормосгүй болсон учраас осол гарсан хэмээн мэдүүлжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-10-20

 

"Ар гүнтийн давааны орчимд өчигдөр 11:25 цагийн үед 33 хүний суудалтай Дотоод хэргийн их сургуулийн ажилчдын зорчиж явсан том оврын автобус осолдож, долоон хүн амь насаа алдсан зам тээврийн хэрэг гарсан билээ. Ослын улмаас зургаан хүн хэргийн газар дээр, нэг хүн эмнэлэгт хүргэгдэн нас барж, 20 гаруй хүн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдсэн ноцтой осол хэрэг гарсан байна. Урьдчилсан байдлаар тухайн автобусны жолооч ямар нэг согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй бөгөөд жолооч "автобус огт тоормосгүй болсон учраас осол гарсан" гэх мэдүүлгийг өгсөн аж. Энэ талаар ТЦА-наас тодруулахад “Ослын шалтгааныг тогтоохоор шалгаж байна" гэсэн мэдээллийг өглөө.