ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тарваганы тулам тээвэрлэж явсан хэргийг шалгаж байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-10-29

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Өвөр гүнт”-ийн авто тээврийн шалган бүртгэх хяналтын цэгээр энэ сарын 27-ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан Мэргэжлийн хяналтын албан хаагчид 40-33 УБО улсын дугаартай, хонда инсайт маркийн тээврийн хэрэгслийг зогсоож ачаа тээшинд үзлэг шалгалт хийжээ. Улмаар, тус тээврийн хэрэгслийн жолооч Д нь холбогдох хууль тогтоомжийг зөрчиж, нэг бодгаль тарваганы арьстай, боловсруулаагүй махыг худалдан авч, тээвэрлэн явсан зөрчлийг илрүүллээ.

Зөрчил гаргасан хүнд Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн торгууль, 340000 /гурван зуун дөчин мянга/ төгрөгийн нөхөн төлбөрийг шийтгэлийн хуудсаар оногдуулж, зөлчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэж ажиллалаа.

Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсгээр 300 нэгжийн торгууль оногдуулж, тарваганы толгой тутамд экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж нөхөн төлбөр оногдуулахаар заасан байдаг болно.