ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Даваасүрэн: Би өргөдлөө өгөөгүй

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-11-01

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнгээс цаг үеийн асуудлаар цөөн асуултад хариулт авлаа.

-УИХ-ын дарга Г.Зандан­шатар танд хариуцлага тооцно гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Таны хувьд хариуцлага хүлээхэд бэлэн үү?

-УИХ-ын даргатай уулзсан.

-Та өргөдлөө өгсөн юм уу?

-Өргөдлөө өгөөгүй.

-Хариуцлагын асуудалд санал нийлэхгүй байна гэсэн үг үү?

-Өгсөн үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн. Санхүүгийн зохицуулах хороонд хамаарах асуудал биш.

-Саарал жагсаалтад Монгол Улс багтсан нь хэний буруу вэ. Хэнээс хариуцлага нэхэх вэ?

-Монгол Улсын бүхий л байгууллаг­ууд хамтарч ажиллах ёстой. Энэ нь бүхэл бүтэн улсын макро эдийн 
засагтай холбоотой асуудал. 2017 онд 2013-2016 онд хийсэн ажлыг дүгнээд маш олон ажлын үнэлгээг сайжруулж, ажиллах ёстой юм байна гэдэг үнэлгээг ФАТФ-аас өгсөн. 2019 оны наймдугаар сарын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос хамаарах 10, шууд бус буюу бусад байгууллагатай хамтарч хийх 15 үзүүлэлт байсан. Бүх үзүүлэлтийг шат ахиулж ажилласан. Харин ФАТФ-аас гаргасан дөрвөн зөвлөмж нь Санхүүгийн зохицуулах хороонд шинээр оруулж ирж байгаа асуудал. Энэ нь санхүүгийн бус бизнес эрхлэгчтэй холбоотой зүйл. Үүнийг Монгол Улсад зайлшгүй зохицуулах ёстой зүйл юм байна. Энэ талаар ямар нэгэн зохицуулалт хийдэг байгууллага алга.

-Энэ асуудлыг хэзээ зохицуулж, шийдэх вэ?

-Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүү­лэх болон терроризмын эсрэг хуулиар энэ зохицуулалтыг Санхүүгийн зохицуулах хороонд өгсөн. Энэ нь ФАТФ-аас өгсөн дөрвөн зөвлөмжийн нэгд багтаж байгаа юм. Тухайлбал, алт үнэт эдлэл, металлын бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг зохицуул гэсэн. Нөгөө нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхлэгчдийн асуудлыг зохицуул гэж байгаа þì. Энэ нь манайд цоо шинэ зүйл болоод байна. Дэлхийн хэмжээнд ийм асуудлыг Санхүүгийн зохицуулах хороотой ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллага зохицуулдаггүй. Харин манайд арай ойр нь Санхүүгийн зохицуулах хороо гэж үзсэн. Тиймээс  цаашид зохицуулалтын тухай хууль, дүрэм, журмын асуудлыг ярина. Хэд хоногийн өмнө Азийн хөгжлийн банктай энэ асуудлаар уулзсан. Мөн Доноруудын уулзалтаар ярьсан. Цаашид эрсдэлийн үнэлгээ çýðãийг шийднэ.
-Танайхыг муу ажилласан гэдэг тайлбарыг холбогдох албаныхан өгч байгаа шүү дээ?
-Санхүүгийн зах зээлд өнгөрсөн хугацаанд өсөлт бий болсон. 2016 онтой харьцуулахад 2019 онд 200 хувийн өсөлт гарсан юм. Өсөлтгүйгээр тухай байгууллагын хөгжлийг ярих боломжгүй.
-Улс төрийн зорилгоор хариуцлагын асуудал ярьж байна гэж ойлгож байгаа. Үүнтэй санал нийлэх үү?
-Энэ талаар мэдэж байгаа хүмүүс нь тайлбар өгөх байх.
-Саарал жагсаалтаас хэзээ гаргах боломжтой вэ?
-Мөнгө угаах терроризмтой тэмцэх асуудлыг Монгол Улс богино хугацаанд шийдвэрлэх боломж­той. Бидэнд ийм боломж нь бий.