ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ҮХЦ-ын дарга Д.Одбаяр бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр баривчлагджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-11-01

онгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр Өмнөд Солонгос руу зорчиж явахдаа онгоцонд нисэх багийн ажилтанд бэлгийн дарамт үзүүлж, улмаар хууль сахиулахын алба хаагчдад баривчлагджээ. Тодруулбал, Тэрбээр “Korian air” компанийн онгоцоор БНСУ-ыг зорьсон бөгөөд нислэгийн үеэр онгоцны үйлчлэгчийн өгзөгөн тус газарт хүрч, бэлгийн дарамт үзүүлсэн байна.

Улмаар түүнийг өчигдөр орой 20:05 цагт Инчёны нисэх онгоцны буудалд газардах үед цагдаагийн алба хаагчид олон нийтийн газарт бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэргээр саатуулжээ. Д.Одбаяр нь эдүгээ 52 настай юм. Мөн түүнтэй хамт явсан А ч өөр нэг үйлчлэгчийн мөрөн дээр нь гараа тавих зэргээр ёс бус аашилсан гэдгийг эх сурвалж мэдээлсэн байна.

Гэхдээ Монгол Улсаас БНСУ-д суух Элчин сайдын яамнаас дипломат харилцаа, дипломат халдашгүй байдлын талаарх зохицуулалтын дагуу суллах хүсэлт гаргасан байна. Үүний дагуу цагдаагийн байгууллага тэднийг суллажээ. 

Тэд Индонезид болох олон улсын хуралд оролцохоор Инчёноор дайран өнгөрч байсан гэнэ.

Эх сурвалж: https://www.hankyung.com/society/article/201911017395Y?fbclid=IwAR1fTGUsglxXXj7uIbdbLH8VlZ2A4z9FC2vqX0ytndNYiPr211_z82j87Ok