ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Газрын тос боловсруулах үйлдвэрийн нээлт болно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-18

Газрыг тос боловсруулах үйлдвэрийн шавь тавих ёслол энэ сарын 22-нд Дорнод аймагт болох ажээ. Энэхүү ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон бусад албаныхан, Энэтхэг улсын төлөөлөл оролцох юм байна.

Нээлтийн дараа 18 км салаа төмөр зам, авто зам болон бусад дэд бүтцийг үе шаттай хийхээр төлөвлөсөн байгаа юм. Үйлдвэрийг 2022 оны сүүлчээр ашиглалтад оруулна. Үйлдвэрийг Энэтхэг улсын нэг тэрбум ам.долларын урт хугацаан хөнгөлөлттэй зээлээр барихаар тохиролцсон билээ.