ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хятад иргэн шороонд дарагдаж амиа алджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-11-07

Хэнтий аймгийн Баян-Овоо суманд байрлах “Ханшашир” ХХК-ийн ажилтан, БНХАУ-ын иргэн 52 настай эрэгтэй Ж гэгч шороонд дарагдаж амиа алдсан хэрэг гарчээ. Дуудлага мэдээлэл 14.00 цагийн үед аймгийн Цагдаагийн газарт ирсэн бөгөөд тус иргэн нь жонш олборлох үйлдвэрт ажиллаж байсан юм байна.

Мөн өчигдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд байх ....тоот айлын хашаанаас эрэгтэй хүний цогцос олдлоо гэх дуудлага харьяа дүүргийн цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлагын дагуу хэргийн газар цагдаагийн албан хаагчид очиход 23 настай эрэгтэй гаднаа ил харагдах шархгүй нас барсан байжээ. Хэргийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байна.