ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улаанбаатарт 11-13 градус хүйтэн байна

Т.САНДАГ-ОЧИР
2019-11-13

УЛААНБААТАР ХОТ:  Үүл багасна. Цас орохгүйСалхи баруунаас  секундэд 6-11 метр.  11-13 градус хүйтэн байна.

Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, говийн аймгуудын нутгийн зарим газраар  секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг үүр, Хараа, Ерөө, Туул Тэрэлж голын хөндийгөөр 14-19 градус,    Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх,  Хүрэн бэлчир орчим,  Идэр, Тэс,  Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 9-14 градус,  Их Нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус , бусад нутгаар 5-10 градус хүйтэн байна.