ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол Улс хөгжлөөрөө Украинаас дээгүүр жагсжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-27

“Legatum Institute” гэх байгууллага дэлхийн улсуудын хөгжлийн төвшинг аюулгүй байдал, эрүүлийг хамгаалах, эрх чөлөө, хөрөнгө оруулалтын орчин, байгаль орчин гэх мэт олон үзүүлэлтэд тулгуурлан тодорхойлжээ. Энэ жагсаалтад 167 улс хамрагдсанаас Монгол Улс 87 дугаар байрт жагссан байна. Эрх чөлөө, байгаль орчин гэх зэрэг дээр өндөр үнэлгээ авч байж энэ зэргийн жагсжээ.

Дайн байлдаантай Украин улс боловсрол дээр 37-д жагссан тул аюулгүй байдлын үзүүлэлтээр 145-д орсныгоо залруулж, нийлбэрээр 95-д эрэмбэлэгдсэн байна. Манай доор Украинаас гадна, Тунис, Куба зэрэг улс нэрлэгджээ. Харин дээд талд Ботсвана, ОХУ /74/, Казахстан /68/ зэрэг улс орсон байна.

Жагсаалтын эхний 10 буюу амьдрахад хамгийн таатай, хөгжин цэцэглэж буй 10 улсаар Дани, Норвег, Швейцарь, Швед, Финлянд, Нидерланд, Шинэ Зеланд, Герман, Люксембург, Исланд тодорчээ. Их Британи 11, АНУ 18, Франц 23, Испани 25, Польш 36, Гүрж 53-т орсон байна. Харин Жагсаалтын адагт Төв Африкийн БНУ, Йемен, Өмнөд Судан оржээ.