ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эрчим хүчний дотоодын үйлдвэрлэл өсжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-11-27

Монгол Улсын эрчим хүчний хэрэглээ есөн сая кВт.цаг буюу 1.8 хувиар өсжээ. Тодруулбал, энэ оны эхний есөн сарын байдлаар эрчим хүчний системийн хэрэглээ боловсруулалтаар 501.4 сая кВт.ц болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс дээрх хэмжээгээр өссөн тоо байна. Тэгвэл энэ оны төлөвлөгөөтэй харьцуулахад хэрэглээ 14.6 сая кВт.ц буюу 2.8 хувиар буурсан үзүүлэлт гэж Диспетчерийн үндэсний төвөөс мэдээлэв.

Мөн энэ хугацаанд дотоодын боловсруулалтаар цахилгаан станцууд нийт 475.2 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэжээ. Ингэснээр төлөвлөгөөнөөс 5.6 сая кВт.ц буюу 1.2 хувиар илүү эрчим хүч үйлдвэрлэсэн байна. Түүнчлэн ОХУ-аас импортоор 25.1 сая кВт.ц цахилгаан эрчим хүч авсан нь төлөвлөгөөнөөс 19.5 сая кВт.цагаар буурчээ.