ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сүхбаатар аймгийн малчин аянганд цохиулж нас барлаа

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-06-20

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд энэ сарын 18-нд орсон түр зуурын борооны үеэр тус сумын харьяат 27 настай малчин Д аянганд цохиулж нас баржээ.

Талийгаачийн унаж явсан морь нь газар дээрээ үхэж, өөрийнх нь өмсөж явсан хувцаснууд урагдаж тасарсан, бүх бие нь түлэгдсэн байдалтай олдсон байна. Хэргийг холбогдох албаныхан шалгаж байгаа аж.

Тус аймгийн Онцгой байдлын газраас сүүлийн өдрүүдэд Баруун-Урт сум тогтмол бороотой байгаатай холбогдуулан борооны үеэр иргэд, малчдад өөрсдийн аюулгүй байдлыг хангаж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.