ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уулархаг нутгаар цас орж, шуурна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-07

 

 уур орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөөдөр /2019.12.07/ хангайн уулархаг нутгаар ялимгүй цас орж, явган шуурна.

Тухайлбал, баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, явган шуурга шуурах ажээ. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Увс нуурын хотгор, Хангайн уулархаг нутгаар 20-25 градус, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө Идэр, Тэс голын хөндийгөөр 13-18 градус, Алтайн өвөр говиор 0-5 градус, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

Харин төвийн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 2-7 градус хүйтэрнэ.

Зүүн аймгуудын нутгаар багавтар үүлтэй ч цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус,  өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байх аж.

Мөн отрын нутаг Хэрлэнбаян-Улаан орчмоор багавтар үүлтэй цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 21-23 градус, өдөртөө 6-8 градус хүйтрэх ажээ.

Говийн аймгуудын нутгаар мөн цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэрнэ.

Улаанбаатар хотод цас орохгүй, салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг, Сонгины орчмоор 24-26 градус, бусад хэсгээр 17-19 градус, өдөртөө 5-7 градус хүйтэн байна.

Харин арваннэгдүгээр сарын 8-12-ныг хүртэлх мэдээллээр Хангайн уулархаг нутгаар, 9-нд нутгийн зарим газраар, 10-нд нутгийн зүүн хагаст, 11-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.