ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Индра: Иргэдээс авсан хураамж 100 хувь замын санд орох юм

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-09

Авто зам ашигласны хураамжийг ирэх сарын 1-нээс нэмэхээр болсон. Тодруулбал, 1000-2000 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 100.000 төгрөг болно. Энэ төрлийн багтаамжтай машин 250.000 байдаг аж. Харин 4500-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 350.000 төгрөг болж шинэчлэгдсэн юм. Эдгээр болон нийслэлийн авто замын зарим асуудлын талаар Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индрагаас тодрууллаа.

-Автозам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлэх асуудалд иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Та үүнд тайлбар хийхгүй юу?

-Нийслэлийн замын их засвар, урсгал засваруудыг дор бүр нь хийгээд явбал хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана гэж үзсэн. Иргэдээс авсан хураамж 100 хувь замын санд орох юм. Гэхдээ хураамж нэмэгдсэнээр Улаанбаатар хотын 1100 орчим км авто замын  өндөр насжилттай замыг 100 хувь засварлаж чадахгүй. 100 хувь хийж гүйцэтгэхэд 400 гаруй тэрбум төгрөг шаардлагатай.  Нэг бол хуучин эвдрэлтэй замаараа явах уу, эсвэл өдөрт 275 төгрөгөө төлөөд явах уу гэдэг сонголт байсан. Гэхдээ өдөр бүр төлөх төлбөр бишүү дээ.  Жилд нэг л удаа төлнө.  

-2018 оны замын сангийн төсөвт хэчнээн төгрөг суусан бэ?

-Замын сан нь зөвхөн хураамжаас бүрдэхгүй. Төлбөртэй зогсоол,  товчоогоор орж буй машины хураамж  хуримтлагдаад жилдээ 35 орчим тэрбум төгрөгөөр батлагддаг. Энэ мөнгө 100 хувь зам засварт зарцуулагдана гэж байхгүй. Замын хөдөлгөөний удирдлагын төвд шинээр зам нэмэгдэх бүрт гэрэл дохио, шилэн кабел,  борооны ус зайлуулах шугам сүлжээ, тэмдэг, тэмдэглэгээ, хайс хашлага  хэрэг болно.  Мөн  сургууль цэцэрлэгийн аюулгүй байдлыг хангахын тулд төсөв нэмэгдэнэ гэх мэтчилэн олон төсөлд хуваагдсаар  байгаад замын нөхөөс, заадаст зургаан тэрбум төгрөг төсөвлөдөг. Сүүлийн 2-3 жил  усархаг бороо ихээр орлоо. Гэтэл борооны ус зайлуулах шугам сүлжээ хүрэлцээ муутай учир зам эвдрэх нь ихэслээ. Авто зам эвдэрч буй өөр нэг шалтгаан нь Улаанбаатар хотод  500 гаруй мянган автомашин бүртгэлтэй, замын хөдөлгөөнд оролцож байгаа. Тэгэхээр тээврийн хэрэгслийн  тоо нэмэгдэх тусам авто замд зорчих хөдөлгөөн ихэснэ. Улмаар өндөр насжилттай авто замын чанар мууддаг.  Борооны ус зайлуулах шугам хотын гол болон туслах замуудад мөнгө төсөвлөөд,  орон сууц,  гэр хорооллын  доторх холбоос замын усыг зайлуулж чадахгүйд хүрдэг.  Энэ асуудлыг шийдье гэхээр нөгөө л төсөв хөрөнгөтэй холбоотой асуудал үүсдэг. 

-Замын сангийн хөрөнгийг оновчгүй зүйлд зарцуулсан гэдэг асуудал яригддаг. Жишээлбэл, жил бүр замын боржур сольдог, голын хашлага нэг мэдэхэд тавьчихсан байдаг,  нэг өглөө зүгээр байхад нь авчихсан л байдаг шүү дээ?

-Энийг хүмүүс буруу ойлгоод  байгаа юм. Яагаад боржур сольсон гэхээр, усархаг бороо ихээр орсон үед, зам дээр тогтсон ус, нүхэн эвдрэлүүдийг тойрч гарахын тулд шууд боржур дээгүүр гарчихдаг.  Жишээ нь, 25 дугаар эмийн сангаас хороолол руу өгсдөг замд ийм асуудал гарсан. Хороолол руу өгсдөг зам хэдэн онд баригдсан билээ.   Мөн зарим удаан ашигласан зам боржургүй байдаг учир хөдөлгөөний аюулгүй байдлыг  хангахын тулд бид  заавал тусгаарлах шаардлагатай байгаа юм. Өмнөх замын сангийн мөнгө хүрэхгүй байгаа нэг шалтгаан нь энэ шүү дээ. Мөн  явган хүний нүхэн гарц хийх шаардлага их бий. 

-Замын хураамжийг нэмэхгүйгээр өөр гарц гаргалгаа хайх боломж байгаагүй юу. Ямар судалгааг үндэслэж энэ дүнг тогтоосон бэ?

-Энэ бол НИТХ-ын тогтоолоор гарсан шийдвэр. Бүх дүүргийн  иргэдийн төлөөлөгч нар  иргэдээс санал асуугаад хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах хурд сааруулагч хэрэгтэй байна,  ус зайлуулах сүлжээ хийж  өгөөч гэдэг. Мөн авто замын хөгжлийн газрын  дүүрэг хариуцсан инженерүүд хаана ямар төсөл  арга хэмжээ хийх шаардлагатай бүх судалгааг хийгээд ирдэг юм. Үүний үндсэн дээр НИТХ замын сангийн хөрөнгө хаана ч, ямар ч төсөл  арга хэмжээндээ хүрдэггүй. 100 төсөл  хэрэгжих ёстойгоос 20-30 нь хийгдэхэд та нар яагаад үлдсэнийг хийсэнгүй вэ гэдэг асуудал ярьдаг. 

-Жолооч нь ирчихээд байхад машиныг нь ачаад явчихсан тохиолдол хэд хэд гарсан?

-Улаанбаатар хотод 18 орчим албан ёсны гэрээтэй ачилтын компани байсан. Энэ ачилтын гэрээт компаниуд нийслэлийн замын дүрэм журмыг сайжруулах үүрэгтэй учир  аж ахуйн нэгжүүдэд жолооч нартаа сургалт явуул гэдэг асуудал тавьсан. Тэд иргэдэд үйлчилж байгаа байгууллагын хувьд иргэдтэй зөв боловсон, соёлтой харилцах ёстой, тээврийн хэрэгслийг ачихаас өмнө жолоочийг дуудаж чанга яригчаар зарлах ёстой. Ингээд ирээгүй тохиолдолд тэмдэг тэмдэглэгээ, дүрэм журам зөрчсөн аютомашиныг ачих эрх үүснэ. Тээврийн цагдаагийн зөвшөөрөлтэй ачих ёстой. Хэрвээ үүнийг хэрэгжүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авч, гэрээг нь цуцална. Одоогоор дөрвөн компанийн гэрээг цуцалсан. Хэрвээ таны автомашиныг хууль дүрэм, журам зөрчиж авсан байвал баримттай нь авчраад, Нийслэлийн автозамын хөгжлийн газарт өргөдөл гомдол гаргавал, хуулийн арга хэмжээ авна. Гэхдээ өргөдөл гомдлыг шалгахад  зарим нь хуурамч байдаг. 

-Ачиж байхад хүн нь ирсэн үед яах вэ?

-Иргэн гараад ирчихсэн бол заавал ачих шаардлагагүй. Тухайн Тээврийн цагдаагийн албаны цагдаа жолоочид захиргааны арга хэмжээ авна. Тээврийн хэрэгслийн жолооч нь ирчихээд байхад ачсан хэд хэдэн асуудал гарсныг бид шалгаж байгаа.