ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Б.Жавхлан: Хүн бүр баялагтаа эзэн суух тогтоол батлагдлаа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2024-05-01

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж хэлж болох тогтоол батлагдлаа. Сүүлийн хориод жил уул уурхайн баялагаа хөдөлгөж эхэлснээс хойш Монгол хүн бүр баялагтаа эзэн болох  тогтоол батлагдсанаар хэрэгжиж эхэллээ. Саяхан УИХ-аар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Үүнтэй холбоотойгоор хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталлаа. Үндэсний баялгийн сан маань гурван сангаас бүрдэнэ.

Тухайлбал, ирээдүй өв сан Норвегийн сантай ижил төстэй. Баялгаасаа ирээдүйдээ хадгалж байгаа гэсэн үг.  Мөн Хуримтлалын сан- Өнөө үед ашиглаж, зарцуулах зорилготой. Үүнийг эрүүл мэнд, орон сууц, боловсролын чиглэлд ашиглах юм. Харин Хөгжлийн сан буюу дунд хугацааны хөгжлийн төсөл, хөтөлбөрт хөрөнгө оруулна. Орлого бүрдүүлэх эх үүсвэрийг хуримтлуулж эхэллээ. Эхний ээлжинд 500 тэрбум төгрөгийг хуримтлуулж байна" гэв.