ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхдийн тэтгэмжээ өгөөгүй 200 гаруй эцэг, эхчүүдийг эрэн сурвалжилж байна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2019-12-11

Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай хамтран хүүхдийн мөнгөн тэтгэмжээ төлөлгүй, тэдний эрхийг зөрчиж буй хариуцлагагүй эцэг, эхийн нэрсийг зарлажээ.

Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас тодруулахад "Эдгээр иргэдийн ихэнх нь оршин суугаа хаяг дээрээ байхгүй. Жил зургаан сарын өмнөөс эрэн сурвалжлагдаж эхэлсэн" гэлээ.

Түүнчлэн эрэн сурвалжлагдаж буй 233 иргэний нэрийг зарласан бөгөөд цаашид ШШГЕГ-тай хамтран Зөрчлийн тухай хууль болоод Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиудад тэтгэмжээ төлөхгүй эцэг эхийн хариуцлагын талаар нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаа аж. Жил ирэх тусам хүүхдийнхээ эрхийг зөрчиж, хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй эцэг эхчүүдийн тоо нэмэгдсээр байгаа юм.мөн 2018 оны байдлаар улсын хэмжээнд 91,503 өрх толгойлсон эцэг, эх байгаагаас 72,000 гаруй нь эмэгтэйчүүд байгаа юм байна.