ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

АНУ-ын Ерөнхийлөгчийн хүү Монголд хууль бусаар ан хийсэн үү

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-12

Энэ оны наймдугаар сарын 20-ны үед Монгол Улсын баруун хязгаар “Алтай таван богд” орчимд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Дональд Трамп ЖР өөрийн хүүтэй хамт аялаад буцсан билээ. Тэгвэл Монголд аялах үедээ нэн ховордсон амьтан болох аргаль агнасан талаар https://www.nydailynews.com/ сайт мэдээлэл оруулав. Мөн агнасныхаа дараа зөвшөөрөл авсан талаар ч АНУ-ын Нью-Йорк хотноо төвтэй эрэн сурвалжлах сэтгүүлзүйн, ашгийн бус байгууллага мэдээлснийг иш татжээ.

Тус мэдээлэлд “Хятад, Оросын хооронд орших далайд гарцгүй Монгол үндэстэн рүү наймдугаар сард хийсэн аялалынхаа үеэр Трамп ЖР дэлхийн хамгийн сүрлэг, урт эвэрт аргалийг нядалжээ. Нэн ховордсон аргалийг буудаж алсан бөгөөд алсныхаа дараа зөвшөөрөл авсан байна. Төв Азийн хээр тал нутагт аргалийг агнах, амьдрах орчныг нь устгах явдал сүүлийн жилүүдэд буурчээ.

Трамп ЖР нийслэл Улаанбаатар хотноо ардчилсан Ерөнхийлөгч Х.Баттулгатай уулзсан байна. Тус улсын хувьд АНУ-тай харилцаагаа сайжруулахыг нэн тэргүүнд тавьсан. Тиймээс ч тусгай зөвшөөрөл олгож, тусгай үйлчилгээ үзүүлсэн гэж ашгийн бус байгууллага мэдээлэв” хэмээв. Харин Трамп Жр энэхүү аялалыг хувийн аялал гэж мэдэгдсэн аж.

Мөн энэхүү мэдээнд Дональд Трамп ЖР-ийн 2011 онд Зимбабве руу аялахдаа алсан ордос үхрийн дэргэд авахуулсан зургийг хавсаргасан бөгөөд Трампын хүүхдүүдийн ангийн асуудал ганц энэ удаа биш хэмээн тодотгожээ. Мөн “The Guardian” зэрэг хэвлэлүүд буудсан ангаа АНУ руу авч явсан, тусгай хөнгөн цагаан хавтангаар зөөвөрлөсөн, үүнд аав нь тусалсан гэж мэдээлжээ.