ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ирэх оноос "Үдийн цай"-ны төсөв нэмэгдэнэ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-12-13

“Үдийн цай” хөтөлбөрөөр 2012 оны оноос хойш цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг өдрийн цэцэрлэгт 1650, тусгай, сувилал, 24 цагийн цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 2400, бага ангийн нэг сурагчийн үдийн цайны зардлыг 600, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүүхдийн хоолны зардлыг 2315 төгрөгөөр тогтоож мөрдөж байгаа аж . Монгол Улсын 2020 оны төсөвт дээрх нэг хүүхдэд ногдох хоолны зардлуудыг 50 хувиар нэмэгдүүлэхээр тусган батлуулсан аж. Хууль 2020 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх бөгөөд бага ангийн сурагчдад 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс “Үдийн хоол” өгч эхэлнэ. Энэ нь цаашаа үргэлжлээд 2022 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс дунд ангид, 2023 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс ахлах ангид үдийн хоолны үйлчилгээнд хамруулснаар хууль бүрэн хэрэгжиж эхлэх талаар эх сурвалж мэдээлжээ.