ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Хүргэн" Г.Дэнзэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-13

Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болгосон боловч Г.Дэнзэн нь өөрт холбогдох хэргийг гэм буруугүйд тооцуулж, цагаатгуулах тухай хүсэлтээ гаргасан тул прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн билээ.

Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг хянан хэлэлцээд Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.2-д заасныг журамлан Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэжээ. Хэргийг эргэн сануулбал, 
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд Гаалийн хяналтын үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах "Эрдэнэс Тавантолгой" компанийн захиалсан тендерт Г.Дэнзэн эхнэр Ч.Уянгынхаа нэр дээр бүртгэлтэй "Говь повер" компанийг иргэн Д.Баярмаагийн нэр дээр оролцуулж, ялуулсан байдаг.

 Улмаар ялуулсныхаа дараа тендерийн 17.5 тэрбум төгрөгийн урьдчилгаа 700 сая төгрөгийг "Эрдэнэс Тавантолгой" компаниас шилжүүлэх тушаалыг Я.Батсууриар гаргуулсан билээ. Ингээд иргэн Д.Баярмаатай хамтран "Эрдэнэс Тавантолгой"-гоос зарласан тендерийг гүйцэтгэхээ больсны улмаас 5.3 тэрбумын хохирол учирсан гэж шүүхэд гомдол гаргасан юм. Уг нэхэмжлэлийг нь "Эрдэнэс Тавантолгой"-н Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Төгсбаяр зөвшөөрч, 4.8 тэрбум төгрөг шилжүүлж, эвлэрлийн гэрээ байгуулсан гэх хэрэгт буруутгажээ.