ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Олсны үзүүр”

А.ОДСҮРЭН
2019-12-16

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал аснууд хэзээ ч сайн нэр дуулж байсангүй. Тэдний нэг 2012-2016 онд тус үйлдвýðийн захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнг ч энэ зовлон тойрсонгүй. Офшор бүсээр дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ.

Уг нь түүнийг албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр баривчлан хориод байсан юм.  Хэний ч мэдэхгүй, олонд танил болоогүй эрхмийг Ц.Элбэгдорж “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар тавьсан нь хожмын өдөр түүнийг ийнхүү хэрэгт оруулчих шиг боллоо.

Ц.Даваацэрэн нарыг “Ачит ихт” компанийн хэрэгтэй холбогдуулан шалгаж байсан АТГ-ынхан офшор бүсэд мөнгө угаасан байж болзошгүйг нь илрүүлсэн бололтой. Түүний нэр холбогдсон дуулиануудыг сийрүүлбэл, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авахаар судалж байх үед Ч.Сайханбилэг нар гадны хэд хэдэн банкийг сонгож, тэд Монголд ирж уулзан “Эрдэнэт” үйлдвэрийн сүүлийн гурван жилийн тайланг KFMG-ийн баталгаажуулснаар гаргаж өгөхийг хүссэн байдаг. Гэтэл үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн “оросуудаас асуух ёстой” гээд гаргаж өгөөгүй гэхэд нь хөрөнгө оруулагчид “Танай Засгийн газар 49 хувиа худалдаад авчих. Тэгвэл бид хөрөнгө оруулъя” гэсэн байдаг.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг бонд босгож 49 хувиа худалдаж авах гээд явж байхад нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь өөрийн томилсон захиралтайгаа нийлж “Эрдэнэт”-ийн 49 хувийг өөртөө авах гээд явж байсан тухай хэвлэлүүд бичиж байв. Түүнчлэн Ц.Даваацэрэн тус үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа “Ачит ихт” компанитай нууц гэрээ байгуулж,  “Эрдэнэт” үйлдвэр “Ачит ихт”-ийн 34 хувиас үндэслэлгүйгээр татгалзсан байдаг.

Жилдээ 10 мянган тонн катодын зэс ялгах хүчин чадал бүхий үйлдвэрийн хувь эзэмшихээс “Эрдэнэт” үйлдвэр яагаад татгалзав гэхчлэн Ц.Даваацэрэнгийн орооцолдсон “аалзны тор”-ноос шалгаж нотлох хэд хэдэн сэжүүрийг хууль цагдаагийнхан олсон болж таарлаа. Анх “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар очоод үйлдвэрт томчууд том зүйл шахдаг, үйлдвэрийн складанд 10 тэрбум төгрөгийн ашиглагдахгүй сэлбэг материалууд байна хэмээн шударгын туйл гэж харагдаж байсны цаана том жүжгийн туслах дүрд тоглож байсан бололтой.  “Эрдэнэт”-ийн захирал Ц.Даваацэрэнд хаяглагдаж буй хэргүүдийн олсноос өөр олон олон том тулнууд зүүгдэж буй гэдэгт эргэлзэхгүй байна.